Hello \Admin\ чамд хэлэхэд
Тэр л нэгэн дулаахан бүгчим өдөр чамтай тааралдсан би их уйдаж байсан. Хаалгыг чинь цохиход. Яг үнэндээ. Яг үнэндээ би энэ орь ганц амьдралдаа дасаж ядаж байж байлаа. Гэвч амьдрал намайг дасгахгүй гэсэн шиг чамайг надтай танилцуулсан бололтой. Энэ миний онцлог л доо. Би чиний дүүгээс чинь юм асуух гэж хаалгыг чинь цохиж байсан. Гэтэл өөдөөс цайрайлаг нэгэн хөвгүүн гарч ирсэн нь чи байсан. Би тэр үед их айж бас гайхаж байлаа. Гэнэт би манараагаасаа салж чамаас \Гүнжээ байгаа болов уу\ гэж асуухад чи гэнэн томоогүй нэгэн гэдгээ харуулсан шиг \Яах гээд байгаан. Гарахгүй\ гэсэн хэрнээ инээгээл. Тэр л зан чинь намайг татсан байх. Гэхдээ оройтсон байх л даа. БИ ЧАМД САЙН. Энэ энгийн нэг үг биш. Би өмнө нь ганц ч хүнд энэ үгийг хэлж үзээгүй. Чи л надад таалагдаад байна гэж хэлж чадаагүй, дотроо биеэ зууж нээрээ л өөрийгөө майжиж байсан. Чамайг холдоод явчихвий, хүнд алдчхвий гэсэн шиг их л зовж өөртөө татах гэж хичээж байсан. Гэхдээ би ойлгосоон. Миний чамайг өөртөө татах гэсэн тэнэг оролдлогууд талаар өнгөрөөгүй гэдгийг. Хаяа хаяахан чи хөөрхөн харагдаад байж суухын аргагүй болохоор нь зузаан улаан цамцны чинь ард нь суугаад үнсэж байсан
чиний үнэр чинь одоо ч үнэртэж байна. Тэгэхэд чи бараг мэдрээгүй юм шиг маянэграфт тоглоод тоож байгаа шинж алгаа.
Би чамд хайртай. Үнэхээр их. Чи надад таалагддаг. Чи надад зуны амралтаар
7 анги гэж худлаа хэлсэн байсан чинь надад таалагдсан. Чи гэхдээ 9-р сарын 1-нд надад баригдчихсан ш дээ. хха. Одоо би чамайг санаа л байна. Одоо чи намайг өөрт чинь сайн гэдгийг мэддэг болсон. Би чамд Хайртай. Би энийг 1000 хэлсэн ч чадна. Битгий намайг ганцаар минь орхиоч. Би гуйж байна. Би энэ ганцаардалд дасах гэж байх шиг байна. Би чиний оргилд гармаар байна. Надад тасалбараа өгөөч. Би Хүслэн гэдэг нэртэй хүн олон хүсэлтэй байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ чи миний эцсийн хүсэл. Надтай үерх гэж би гуйхгүй ээ. Харин зүгээр л эргээд найз шиг байгаад өгөөч дээ. Хэцүү үед минь хэнээс ч илүү аргаддаг найз минь болж өгөөч. Тэр ундааны мөнгө нтр чамайг алга болчихвий гэж чамайг саатуулдаг тэнэг арга. Би гуйж байна. Намайг битгий орхиоч. Би чиний урд чинь Сөгдөж байгаад хэлсэн ч чадна. Чамайг байхгүй болохоор энд тэндхийн банди нар намайг эргүүлээд байна. Би чамайг өглөө гарч ирж магадгүй гэж бодоод гэрийн чинь гадаа байдаг теннисний талбайд явдаг болсон. Долоо хоног бүрийн өглөөж 9 цагаас 10-30 хүртэл ирэх эсэхийг чинь хүлээж. байнга л орц луу чинь харна. Би эрчүүдийн хийдэгийг хийж хөлөө шалбалаад өвдөж байсан ч тоохгүй. Чи надад үнэтэй. Өвдчивөл би теннисийн талбай дээр очиж чамайг хүлээж чадахгүй болчихно. чи ганцхан удаа хүрээд ирээч. Би гуйя. Эргэлзээгүй. Эндүүрээгүй. Чи надад үнэтэй.
Би чамд хайртай.
Би жаахан хартай.
Хүслэн
No comments:
Post a Comment